Хүнд буян хийвэл өөрт буян ирнэ

Эцэг эхчүүдэд

22:39, 2011-05-08 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхдийн оюун ухаанд нэн шаардлагатай хоол хүнснүүд

  1. Лосоль загас. Энэ бол далайн өөхлөг загас юм. Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэй бас бус олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулж байх хэрэгтэй. Ер нь бүх төрлийн загас тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

  2. Өндөг . Өндөгний шар нь холин гэдэг элемэнт агуулдаг ба энэ нь ой санамжыг сайжруулдаг байна.

  3. Арахисын тос. Арасхис нь Е витаминаар баялаг ба мөн тархины нервийн мембраныг хамгаалдаг антиоксиданттай.

  4. Боловсруулаагүй үр. Хүний тодорхой хэмжээний глюкозыг шаарддаг байна. Боловсруулаагүй үр нь энэхүү глюкоз болон түүнийг цусанд оруулах хэмжээг хянаж тохируулж байдаг торлогийг агуулдаг байна. Мөн нервийн системийг тэжээдэг В-ийн төрлийн витаминаар баялаг байна.

  5. Овёос. Энэ бол хүүхдийн өглөөний хамгийн сайн хоолны нэг. Овёос нь Е болон В төрлийн витаминаар болон кали, цинкээр баялаг. Эдгээр витамин болон элемент нь таны хүүхдийн ой ухааны чадавхи илэрч хэрэгжихэд нь туслана.

  6. Жимсгэнэ. Гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, аньс, хад гэх мэт. Эдгээр жимсгэнэ нь хавдараас урьдчилан сэргийлдэг антиоксидантай. Мөн судалгаагаар гүзээлзгэнэ болон хад нь ой санамжыг сайжруулдаг, харин улаалзгана, гүзээлзгэнд байдаг үр нь омега-3-аар баялаг болох нь тогтоогджээ.

  7. Буурцаг. Фасоль, горох, нут /хонин горох/, чечевица зэрэг нь маш хэрэгцээтэй. Эдгээр буурцган төрлүүд нь протеин, углевод, витамин болон эрдэс бодисоор баялаг.

  8. Өнгөт ногоо. Улаан лооль, цэцгэн байцаа, баклажан, хулуу, лууван, шпитан, болгар перец, эрдэнэ шиш. Тод өнгийн эдгээр ногоо нь антиоксидантын агууламж өндөртэй, эд эсийг төлжүүлэхдээ сайн.

  9. Сүү болон йогурт. Сүүн бүтээгдэхүүн нь протеин болон В төрлийн витаминаар баялаг тул тархины эд эсийг хөгжүүлэхэд тустай.

  10. Өөхгүй үхрийн мах. Өөхгүй үхрийн мах нь төмрийн болон цинкийн эх үүсвэр ба тархины когнитив ажиллагааг сайжруулдаг. Махыг С витаминаар баялгаг ногоотой хамт хэрэглэж байвал төмөр нь бие организмд амархан шингэцтэй болдог байна.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4-р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

79-р сургууль
http://buugii1110.blogmn.net/

Ангилалууд

Цахим хичээл
Зөвлөгөө
Хэрэглэгдхүүн
Зайн сургалт
Даалгавар
Бие даалт
Манай анги
Видео бичлэг
Цахим тест
Цахим судалгаа

Сүүлийн бичлэгүүд

10 а ангийнхан
Эссе хэрхэн бичих вэ?
Компьютерийн өмнө зөв суух нь таны эрүүл мэндэд тустай
Эцэг эхчүүдэд
Цахим судалгаа
Бие даалт
8-р анги
Дүрэм
8 - р ангийн гэрийн даалгавар
7- р ангийн гэрийн даалгавар
Я люблю
Бат-Эрдэнэ Оюумаа
Домашние животные
Дикие животные
число

Найзууд




:-)
 
xaax