Хүнд буян хийвэл өөрт буян ирнэ

Компьютерийн өмнө зөв суух нь таны эрүүл мэндэд тустай

22:41, 2011-05-08 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Компьютерийн өмнө зөв суух нь таны эрүүл мэндэд тустай

Компьютерийн өмнө буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх зэрэг олон муу нөлөөтэй. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессэд өртөх нь их юм. Тиймээс та компьютерийн өмнө суухдаа доорх зүйлсийг сайн анхаараарай.

1.компьютер дээр удаан ажиллахад бие их чилдэг болохоор нуруугаараа бүхэлдээ сандлаа налах хэрэгтэй. Харин огт хөдөлгөөнгүй сандал биш, янз бүрээр тохируулах боломжтой сандал хамгийн эвтэйд тооцогдоно. Нуруу цэх байрлахгүй дэлгэц рүүгээ байнга бөгтийгөөд байвал нуруу өвдөх нь аргагүй.

2.Нурууны доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.

3.Сандлын суудлын өндрийг анхаарах нь чухал. Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилдэггүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

4.Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур бол зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж их эвтэйхэн, тухтай болдог.

Харин хөлөө тавиур дээр тавиагүй, дээр нь сандал жаахан өндөр бол нуруугаараа бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэдэггүйгээс гар болоод нурууны байрлал буруу тун эвгүй болдог.

  1. Ширээн доор таны хөл нааш цаашаа хөдлөхөд зориулж хангалттай сул зай байх ёстой.

  2. Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

  3. Бугуй хэзээ ч тахийж болохгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж болно.

  4. Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлсээ шууд хардаг байх хэрэгтэй.

  5. Ажлын талбай маш цэвэр, цэгцтэй зөв зохион байгуулалттай байх ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар юм.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3-р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

79-р сургууль
http://buugii1110.blogmn.net/

Ангилалууд

Цахим хичээл
Зөвлөгөө
Хэрэглэгдхүүн
Зайн сургалт
Даалгавар
Бие даалт
Манай анги
Видео бичлэг
Цахим тест
Цахим судалгаа

Сүүлийн бичлэгүүд

10 а ангийнхан
Эссе хэрхэн бичих вэ?
Компьютерийн өмнө зөв суух нь таны эрүүл мэндэд тустай
Эцэг эхчүүдэд
Цахим судалгаа
Бие даалт
8-р анги
Дүрэм
8 - р ангийн гэрийн даалгавар
7- р ангийн гэрийн даалгавар
Я люблю
Бат-Эрдэнэ Оюумаа
Домашние животные
Дикие животные
число

Найзууд




:-)
 
xaax