Хүнд буян хийвэл өөрт буян ирнэ

Эссе хэрхэн бичих вэ?

22:44, 2011-05-08 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эссе хэрхэн бичих вэ?

Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын коммисын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.

Та эссегээ яаж бичих вэ?

1-р алхам Бичихээс өмнө

Эхлээд юу бичихээ сайтар бод . Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал, логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс нь бич.

2-р алхам Эхний хэсэг

Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчидад ерөнхий утга санааг түргэн ойлгож,үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам Их бие

Их биеийн хэсэг бүр өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыш нэмж оруулна.

4-р алхам Дүгнэлт

Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам Засвар хийх

Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?

  • Хялбар уншигдаж8 амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.

  • Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.

  • Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логок холбоотой байх.

Эссе бичихэд анхаарах зүйлүүд

  • Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай8 гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.

  • Дүрмийн алдаа, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг буюу сэдэвтэй байх.

  • Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх.

  • Ядуу хэллэгтэй байх

  • Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.

  • Өгөгдлийн маягтанд өгсөн мэдээлэлээ эссенд дахин битгий давтаарай.

  • Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.

  • Өөрийнхөө сайн мэддэг, сонирходог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.

  • Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.

  • Гол сэдвээсээ хазайх ёсгүй.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2-р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

79-р сургууль
http://buugii1110.blogmn.net/

Ангилалууд

Цахим хичээл
Зөвлөгөө
Хэрэглэгдхүүн
Зайн сургалт
Даалгавар
Бие даалт
Манай анги
Видео бичлэг
Цахим тест
Цахим судалгаа

Сүүлийн бичлэгүүд

10 а ангийнхан
Эссе хэрхэн бичих вэ?
Компьютерийн өмнө зөв суух нь таны эрүүл мэндэд тустай
Эцэг эхчүүдэд
Цахим судалгаа
Бие даалт
8-р анги
Дүрэм
8 - р ангийн гэрийн даалгавар
7- р ангийн гэрийн даалгавар
Я люблю
Бат-Эрдэнэ Оюумаа
Домашние животные
Дикие животные
число

Найзууд




:-)
 
xaax